2024-03-29

Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг шинэ байртай боллоо

Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг өөрийн гэсэн шинэ байртай боллоо.

Улс, орон нутгийн төсвийн 294 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар алба хаагчдын өрөө, сургалтын танхим, амрах өрөө, тусгай болон туслах албаны автомашины граж бүхий 360м2 талбай хоёр давхар барилгыг “Өв хангамж” ХХК барьж ашиглалтад оруулаад байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Чинзориг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Д.Чүлтэмсүрэн, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.