2024-05-08

ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ АЯН ЭХЭЛЛЭЭ

2025 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн албан бичиг хэргийг үндэсний хос бичгээр хөтлөн явуулах юм. Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн төрийн байгууллагуудыг хамруулан “Үндэсний бичиг-Өв соёл” аяныг өрнүүлж, үндэсний бичгийн сургалт авах, гадна болон дотор хаягийг үндэсний бичгээр байршуулах, үндэсний бичгийн талаар уралдан тэмцээн зохион байгуулах зэрэг ажлыг аяны хүрээнд зохион явуулахаар төлөвлөөд байна.

Үндэсний Монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх , хамгаалах, хөгжүүлэх зорилготой тус аян энэ сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сары 1-ний өдөр хүртэл үргэлжлэнэ.