2024-04-19

УСТ ЦЭГ БҮХИЙ ГАЗРУУДААС 45,1 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлын хүрээнд аймгийн БОАЖГ, Онги-Таац голын сав газрын захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран аймгийн хэмжээнд нийт 161 уст цэг, гадаргын усны ойр орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд Орхон, Онги, Таац, Дайрга, Ар-Агуйн гол, Найман нуур, Ногоон нуур, Таацын цагаан нуур, Хүрэмт нуур орчмын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж нийт 45,1 тн хог хаягдлыг цэвэрлэж үүнээс 12 тн хогийг дарж булшлан, 5 тн дахивар хог хаягдлыг ангилж хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт, үлдсэн 28,1 тн хог хаягдлыг хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлжээ.