2024-04-27

ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬТ Н.ЭРХЭМБАЯР АВАРГАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод зохиогдож уг тэмцээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр маань 65 кг-ын жинд барилдан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан юм.

Өнөөдөр аваргыг нутагтаа ирэхэд нь аймгийн удирдлагууд угтан авч хүндэтгэлт үзүүлсэн юм.