2024-04-25

ДӨЛ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Аймгийн ЗДТГазрын Цэргийн штабаас зохион байгуулдаг Өвөрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит “Аймгийн аварга” шалгаруулах Цэрэг-Спортын ДӨЛ цогцолбор тэмцээнд 13 сумаас шалгарсан 17 багийн 240 гаруй сурагч оролцож, цэрэг, спортын 12 төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорин оролцож байна. 

Уг тэмцээнд оролцсоноор хүүхдүүд цэргийн мэдлэг боловсролоо дээшлүүлж цаашид цэрэг армийн салбарт хөл тавих чин хүсэл эрмэлзэлтэй болдог гэдгийг албаныхан онцоллоо.