2024-04-27

Хархорин суманд хээрийн гал түймрийн улмаас 12 га талбай шатжээ

Хархорин сумын “Нарийн хүр” багийн “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарч, түймрээр 12 га талбай шатсан байна.

Хаврын хуурайшилттай улирал эхэлж байгаа учраас; Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түймрийг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид иргэдийн хамт унтраасан байна.