2024-04-26

Аймаг, сумдын удирдлага, хэлтэс агентлагийн дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс аймаг, сумдын удирдлага, хэлтэс агентлагийн дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг тойрогтоо ажиллах үеэр сумдын удирдлага, төрийн албан хаагчид, иргэдийн зүгээс дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт, ойлголтын зөрүүтэй холбоотой олон асуултыг тавьж байсан юм. Тиймээс гишүүний зүгээс ЗГХЭГ-т хандан хүсэлт тавьсны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуудорж болон Удирдлагын академийн эрдэмтэн судлаач багш нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж, хоёр өдрийн сургалтыг хийж байна.