2024-04-24

УЛСЫН ЦОЛТОЙ ШАГАЙ ХАРВААЧДЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн Засаг даргын ивээл дор “Өв алтайн аргай”, шагайн холбоо, аймгийн Биеийн тамир спортын газраас хамтран Өвөрхангай аймгаас төрөн гарсан улсын мэргэчүүдийн тэмцээнийг зохион байгууллаа. Өвөрхангай аймгаас 32 хүн шагайн харвааны улсын цол авсан байдаг юм.

Тэмцээнд Өвөрхангай аймгаас гадна Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос 350 гаруй харваач оролцож, шагайн харваагаар 30, чавх харваагаар 15 баг цэц мэргэнээ сорин өрсөлджээ.

Тэмцээний багийн харвааны хурууны төрөлд Өвөрхангай аймгийн “Өв Алтан-Аргай” шагайн холбооны дэд тэргүүн, Уянга сумын “Алтан зурхай” шагайн зөвлөлийн тэргүүн, аймгийн гоц мэргэн Б.Баярмагнай ахлагчтай баг Тэргүүн байр, аймгийн гоц мэргэн Б.Баярхүү ахлагчтай баг дэд байр, Монгол Улсын мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Есөнзүйл сумын баг гутгаар байр эзэлсэн байна.

Цуваа харвааны тэргүүн байрыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харваач Г.Уранбаатар, дэд байрыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харваач Л.Төмөрбаатар, гутгаар байрыг Баянгол сумын харваач Д.Эрдэнэжаргал нар эзэлжээ.