2024-04-27

Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг аймгийн БОЭТ-д суурилууллаа

ЭМЯ-ны 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг аймгийн БОЭТ-д суурилуулан ажиллуулж эхэллээ.

Ангиографийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр хүний нөөцийг 2021 оноос бэлтгэж, нэг техникч сургасан ба одоо хоёр эмчийг мэргэшүүлж байна. Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмч, мэргэжилтнээ сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулж ажиллана хэмээн БОЭТ-ийн удирдлагаас мэдээллээ.

Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношилгоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологуудын нэг юм.