2024-04-20

Зууны түүчээ эмэгтэйчүүд чуулга уулзалт боллоо

Аймгийн НАМЭХ-оос “Зууны түүчээ эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг 19 сумын 200 эмэгтэйг оролцуулан зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн 118 мянган хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний төлөөлөл болсон эмэгтэйчүүд чуулж, нийгэмд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм.

Мөн “Зууны эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Ахмадаа сонсъё” хэлэлцүүлгийг хийж, аймгийн БОЭТ-ийн төрөх нярайн тасагт хандив өргөхөөр “Өөжин” аяны үйл ажиллагааг зохион байгууллаа.

НАМЭХ-ны Өвөрхангай аймаг дах салбарын тэргүүн Т.Нарангарав хэлэхдээ “Хүмүүсийн дийлэнх нь сайхан амьдрах, хөгжих ёстой гэдгээ ойлгодог ч зүгээр л бусдыг шүүмжлээд суугаад байдаг. Цаашид ч бусдыг шүүмжлээд л өөрсдөө зүгээр суугаад байх уу. Ядаж эмэгтэйчүүд бид энэ байдлыг өөрчилье, өөрсдөө оролцъё, саналаа хэлье гэсэн уриалгыг дэвшүүлж, энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.