2024-04-27

ОН ГАРСААР НАЙМАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧИН БҮРТГЭГДСЭН БАЙНА

Он гарсаар аймгийн хэмжээнд найман сумын 115 малчин өрхийн 4231 толгой малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, 26 голомт үүссэн байна.

Аймгийн Мал эмнэлгийн газраас шүлхий өвчний голомтыг цомхотгох, халдвар дамжин тархахаас сэргийлэх зорилгоор зургаан сумын 200 гаруй малчин өрхийн 55063 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийжээ. Шүлхийн голомт бүхий сумдад 40 орчим албан хаагч хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байна.