2024-05-09

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгууллаа.

Өнгөрөгч 2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулж, нийт 600 гаруй иргэн хамрагдсанаас 147 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байна. Мөн 150 гаруй ажлын байрны сул орон тоо зарлагдаж, 66 ажлын байр нөхөгджээ.