2024-03-28

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙГ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ШАР ТҮВШИНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын Онцгой комиссийн 2 дугаар сарын 14-ний хуралдааны шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын 2 дугаар сарын 16-ны өдрийн А/73 тоот захирамжаар Өвөрхангай аймгийг “Ковид -19” цар тахлын “Шар түвшин”-д шилжүүллээ.

Ингэснээр аливаа хязгаарлалтуудыг цуцалж байгаа бөгөөд нийт иргэд, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа халдвараас сэргийлэх заавар, зөвлөмжийг баримталж ажиллах юм.

Мөн Өвөрхангай аймагт болон орон даяар малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, зарим суманд хорио цээрийн дэглэм сахиулж байгаа тул мал оролцуулсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байхыг аймгийн Засаг даргаас сумдын удирдлагуудад үүрэг болголоо.