2024-04-20

ГУРВАН МЯНГА ГАРУЙ АХМАДАД ТҮЛШНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“Баянтээг түлш” ХК, Арвайхээр сумын ЗДТГ-аас сумын ахмад настантай айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний дэмжлэг үзүүлжээ.

Тодруулбал, нийт 3 мянга гаруй ахмадад 10 мянга гаруй шуудай түлшийг үнэ төлбөргүй олгосон байна.

Арвайхээр сумын ЗДТГ-аас жил бүр ахмадууддаа түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэ жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр хөө тортог, утаа бага, ойр ойрхон яндан хөөлөх шаардлагагүй хэрэглэхэд хялбар байгаа тухай ахмадууд хэллээ.