2024-05-12

“Өсвөрийн сэргийлэгч 2021” дэвжээ тэмцээн боллоо

Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн сурагчдын дунд “Өсвөрийн сэргийлэгч 2021” дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд таван багийн багийн 50 сурагч оролцож, ур чадвар, мэдлэг, чадвараа дайчлан өрсөлдсөнөөс Политехникийн коллежийн “Шонхор” баг тэргүүн байр, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “Гэрэлт ирээдүйн эзэд” баг дэд байр, “Мэргэд лаборатори” сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” баг гутгаар байр эзэллээ. Мөн “Шилдэг чиглүүлэгч нийгмийн ажилтан“-аар Алтан гадас одонт 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Энхсайхан шалгарав.

Тус үйл ажиллагааг хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хүүхдээс-хүүхдэд аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.