2024-05-12

40 жил гал унтраах албанд зүтгэсэн машинаа мөнхлөв

Аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан  “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг Онцгой байдлын газрын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд мөнхлөв.

Тус автомашиныг 1977 онд Өвөрхангай аймгийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 12 дугаар ангид хуваарилан авч, гал түймэр, гамшиг ослын мянга гаруй удаагийн дуудлагад 40 гаруй жилийн турш ашиглажээ.

Тус байгууллагын албан хаагчид галын улаан машинд техникийн бүрэн үйлчилгээг хийн өнгө үзэмжийг сэргээн засварлаж, хөшөө болгон босгосноор Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийг бодитоор харах, иргэд, олон нийтэд төдийгүй хүүхэд, багачуудад сурталчлан таниулах төдийгүй Арвайхээр хотын хөшөө дурсгалын нэгэн гэрч болон үлдэж байгаа юм.