2024-05-12

МАЛ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит мал тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.

2020 оны жилийн эцсийн мал тооллогоор Өвөрхангай аймаг 4.4 сая мал тоолуулсан бөгөөд хонь хамгийн их буюу 2.1 сая тоологджээ. Баян-Өндөр сум хамгийн олон мал буюу 315 мянган толгой мал тоолуулсан бол Баруунбаян-Улаан сум хамгийн бага буюу 125 мянган толгой мал тоолуулж байжээ.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна.