2024-04-27

ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОБЭЛДМЭЛ ХАДГАЛАХ АГУУЛАХТАЙ БОЛЛОО

Орон нутгийн төсвийн 200 сая төгрөгөөр аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд Эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин, био бэлдмэл хадгалах агуулахыг ашиглалтад орууллаа.

Агуулахад 15 хүртэлх насны хүүхдийн товлолын вакцинжуулалт, тархвар судлалын заалтаар хийж байгаа вакцин, бусад төрлийн био бэлдмэлүүдийг тусгай горимын дагуу хадгалах бөгөөд вакциныг тээвэрлэх, хадгалах, түгээхэд тулгарч байсан асуудлууд шийдэгдэж байгаа юм. Аймгийн Эрүүл мэндийн газар нь ХӨСҮТ-өөс улирал тутамд вакцинаа татан авч, сумдын 24 нэгжид сар бүр захиалгын дагуу түгээдэг байна

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 128 сая төгрөгийн үнэ бүхий вакцины хөргөгч, хөлдөөгч, хэм хяналтын хэрэгслийг Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Сант, Тарагт, Хужирт, Хархорин, Бүрд, Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төв, Арвайхээр сумын Нарны дөш, Түшиг дөлгөөн, Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд олгоод байна.