2024-04-26

290 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГНӨ

Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өнөөдөр \2021.11.15\ өглөөний 08:30 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 290 иргэн бүртгүүлжээ.

Шалгалт 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Политехникийн коллежийн 231, 306 тоот танхимд 7 ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөөс гадна зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байгаа аж.