2024-04-25

БОЛОВСРОЛЫН САЛБАРААС ХОЁР ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүссэний 100 жилийн ойгоор Өвөрхангай аймгаас хоёр гавьяат төрлөө.

Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон мянган шавь нараа эрдэмд сурган, амьдралд хөтөлсөн гавьяагаа төр засгаар үнэлүүлж ахмад багш Донгидын Банзрагч, Довчингийн Отгонбаяр нар Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ.