2024-05-09

Төрийн дээд одон медаль гардууллаа

Улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэт хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн эрхэмүүдэд төрийн дээд одон медаль гардуулан өглөө.

Тодруулбал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 12, Алтан гадас одонгоор 32, Хөдөлмөрийн хүндэт медалиар 25, Цэргийн хүндэт медалиар 2 эрхэм тус тус шагнагдлаа.