2024-03-28

Спорт заал, усан бассейн, фитнесс, баар, караоке, сүм хийдийг нээлээ

“Ковид 19” цар тахлын улмаас удаан хугацаанд үйл ажиллагаагаа хязгаарласан бизнесийн байгууллагууд эдийн засгийн хүнд байдалд орж байгаагийн улмаас аймгийн Онцгой комиссийн шийдвэр гарч, аймгийн Засаг даргын 8 дугаар сарын 27-ны өдрийн А/403 дугаар захирамжаар зарим бизнесийн үйл ажиллагааг нээгээд байна.

Тухайлбал, спорт заал, усан бассейн, фитнесс, баар, караоке, сүм хийдийг хүчин чадлынхаа 30 хувьд ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд дээрх байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгоод байна.