2024-04-26

Арвайхээр сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийг Алтан гадас одонгоор шагналаа

Өвөрхангайн анхдагч сургуулиудын нэг болох Академич П.Хорлоогийн нэрэмжит, “Аймгийн тэргүүний 2 дугаар сургууль” нь өнөөдөр \2021.08.23\  “Алтангадас” одонгоор шагнууллаа.

1923 онд Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээр хошуунд нэг баг, нэг ажилтан, 31 сурагчтайгаар анх байгуулагдсан тус сургууль энэ хичээлийн жилд 150 багш, ажилчид, 78 бүлгийн 2400 гаруй сурагчидтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Мөн шинэ хичээлийн жилд тавьж буй бодлого, зорилт, онцлох ажлуудаас мэдээлэл өгсөн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболдтой хамтран сургуулийн мэдээлэл зүйн танхимыг иж бүрнээр тохижуулж өгч байгаагаа мэдэгдлээ.