2024-04-26

Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг 100 гаруй сурагч амжилттай дүүргэлээ

Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос эхлэн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Сант, Гучин-Ус, Богд сумдад Хүүхдийг Ивээх Сангаас дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Зорилтот сумдаас энэ хичээлийн жилд 264 сурагч, 18-25 насны 140 залуу хөтөлбөрт хамрагдаж, ковидын нөхцөл байдлаас хамаарч Уянга, Гучин-Ус, Богд сумдаас нийт 105 хүүхэд, залуус Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай төгслөө.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх эерэг үр дүнгүүд гарах юм.