2024-04-25

Политехникийн коллеж ноос боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежид 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ноос боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Өвөрхангай аймаг улсад малаараа тэргүүлдэг, эдийн засгийн дийлэнх хувийг мал аж ахуйн салбараасаа бүрдүүлдэг. Тийм учраас малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь аймгийн гол зорилтуудын нэг юм.

Политехникийн коллеж ноос үйлдвэрлэлийн чиглэлээр иж бүрэн сургалтын бааз, тоног төхөөрөмжтэй болж, энэ чиглэлээр мэдлэг, мэргэжилтэй олон боловсон хүчнийг төрүүлэн гаргах боломж бүрдлээ.