2024-04-25

Гурван хүн эдгэрч, эмнэлэгээс гарчээ

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 134 pcr шинжилгээ авахад коронвирусийн 5 тохиолдол бүртгэгдлээ. Түргэвчилсэн тестээр 358 шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм. Батлагдсан тохиолдлуудыг эх үүсвэрээр авч үзвэл:

Бүрд-4 /зөөвөрлөгдсөн 1, ойрын хавьтал 3/,

Баян-Өндөр-1 /ойрын хавьтал/

Тусгаарлах байранд Арвайхээрт-5, Баян-Өндөр-7, Бүрд-4 хүн байна. БОЭТ-д 20 хүн эмчлүүлж байгаагаас бүгд биеийн байдал хөнгөн. Өнөөдөр 3 эдгэрч, эмнэлэгээс гарчээ.