2024-04-29

Ерөнхий сайд дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчөөдөр 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Тус уулзалтад аймгийн Засаг даргын Орлогч С.Ундрах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Онцгой байдлын газрын дарга Д.Одонбаяр нар оролцож, аймгийн хэмжээнд зохион байгуулж буй дархлаажуулалтын явц, тулгамдаж буй зарим асуудлуудыг танилцууллаа.