2024-05-02

Сангийн сайд Б.Жавхлан бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон арилжааны банкуудын удирдлагууд Арвайхээр сумын худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй энэ сарын 29-нд уулзана. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсох юм.

Уулзалт аймгийн Хөгжимт драмын театрт 29-ны 17:00 цагт болно.