2024-05-02

Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар “Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хурлаа цахимаар зохион байгууллаа. Зөвлөлийн тэргүүнээр Б.Ууганхүү, дэд тэргүүнээр Ц.Адьяа, нарийн бичгийн даргаар Ц.Сугармаа нар томилогдсан юм. Орон нутгийн залуучуудын үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, хөгжил оролцоо, санал санаачлагыг дэмжих, тэдгээрийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой.

Хуралдааныг газрын дарга Ж.Энх-Амар удирдан явуулж, зөвлөлийн 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан юм. Залуучуудын хөгжлийн тухай хуулийн дагуу хөгжил оролцоог дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах зэрэг чиглэлийг үүрэг болголоо.