2024-05-04

Байгалиа хамгаалья аяны хүрээнд 720 тонн хог хаягдал цэвэрлэж, 15 сая төгрөг зарцуулаад байна

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн “Хүрээлэн буй орчны хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх дэд зөвлөл”-өөс зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалья” аяныг “Хог хаягдлыг цэвэрлэж орчны бохирдлыг бууруулья” сэдвийн дор иргэд олон нийтэд цахим орчинд эерэг хандлага түгээх зорилгоор зохион байгуулж байна.

Тус аяныг сумдын ГХУСАЗСЗ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1 сарын хугацаанд 3.578 иргэн, 125 байгууллага оролцож зориулалтын бус газарт хаясан 720 тонн хог хаягдал, зүй бусаар хорогдсан 14.355 малын сэг зэмийг цэвэрлэж, энэ ажилд нийтдээ 15.2 төгрөг зарцуулаад байна.

Аян 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.