2024-05-05

Бүртгэл хөтлөөгүй, хангалтгүй хөтөлсөн байгууллагын үйл ажиллагааг түр зогсооно

Төрийн болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн иргэн бүрийг регистрийн дугаараар бүртгэн авч, уг системд нэгтгэдэг бөгөөд хэн хаагуур явсныг шуурхай илрүүлэн хариу арга хэмжээг богино хугацаанд авах ач холбогдолтой.

Бүртгэл хяналтын системд бүртгэл хэрхэн хийж байгааг цахим системээс шүүж, шалгалтыг хийж байна. Хөтлөөгүй болон хангалтгүй хөтөлсөн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авах юм.

Хорио цээрийн дэглэмийг сулруулсан хэдий ч халдвар буураагүй байгаа тул иргэд, байгууллагууд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.