2024-04-30

Дараах ажлын байрыг нээлттэйгээр зарлаж байна

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт дараах ажлын байрны захиалгууд нээлттэйгээр зарлагдсан байна.

Үүнд үйлчлэгч 4, тогооч 4, туслах ажилтан 2, бариста 2, зөөгч 2,

Эдгээр ажлын байр нь иргэдээс ямар нэгэн ур чадвар, мэргэжил боловсрол шаардахгүйгээр зарлагдаж байгаагаараа давуу талтай юм. Сонирхсон иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 101 тоотод хандаж, ажил хайгч иргэнээр бүртгүүлж, өөрийн хүссэн тохирох ажлын байранд зуучлуулаад ажиллах бүрэн боломжтой байна.

Цаашид зочид буудал, зоогийн газруудаар явж, ажлын байрны захиалга авахаар төлөвлөж байгаа аж.