2024-04-29

Улсын хэмжээнд 349 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар 7791 хүнд PCR шинжилгээ хийхэд 349 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдвар авсан хүний тоо 49524 боллоо.

Халдвар авсан иргэдийн Эрүүл мэндийн ажилтан 6, Улаанбаатарт 318, орон нутагт 25 байгаа юм.

Коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 51-94 насны долоон хүн нас барж, нас барсан хүний тоо 221 боллоо. Мөн 877 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 42721 болов.