2024-04-29

Хот хооронд дараах бичиг баримтыг харгалзаж зорчуулна

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталжээ.

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэх баримтыг нь үндэслэж зорчуулна.  Ингэхдээ иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явах юм.

  • Бүрэн дархлаажсан буюу хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусээр өвчлөөд эдгэсэн гэх эмчийн магадлагаатай бол pcr шинжилгээ шаардахгүй.
  • Хэрвээ дээрх хоёр нөхцөлийг хангаагүй бол ПСР-ийн шинжилгээний хариу шаардах бөгөөд шинжилгээ өгснөөс хойш гурван хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  • pcr-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүний асрамжинд яваа 0-15 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй зэрэг зохицуулалтууд оржээ.