2024-04-29

Эмнэлэгт 53 иргэн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд pcr 319, түргэвчилсэн 183 шинжилгээ авахад Баян-Өндөр 2, Сант 2 тохиолдол батлагдлаа. Тус тохиолдлууд нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.

16 хүн эдгэрч эмнэлэгээс гарснаар 85.3 хувь нь эдгэрээд байгаа юм. Тусгаарлах байранд 67, гэрийн тусгаарлалт 434 иргэн байгаа юм. Эмнэлэгт нийт 53 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 51, хүндэвтэр 2 хүн байна.

Эрүүл мэндийн газраас гараа бүлээн усаар тогтмол угаах, хүүхдүүдээ хараа хяналтгүй гадаа тоглуулахгүй байхыг анхаарууллаа.