2024-05-01

Хужирт суманд хоёр шинэ барилгын шавийг тавилаа

Өчигдөр буюу зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Хужирт суманд Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг албаны барилгуудын шавийг тавьлаа. Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг албаны шинэ барилгатай болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.