2024-05-01

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг 1994 оноос эхлэн Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүдэг. Монгол Улсад 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм.