2024-05-01

Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг наадмын талбайд зохион байгуулж байна

Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр бүх нийтээр мод тарих өдрүүд тохиодог. Энэ хүрээнд аймгийн наадмын талбайд “Тарьц суулгац нийлүүлэх худалдаа 2021” үзэсгэлэн худалдааг 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар өмнөх долоо хоногоос иргэдэд мэдээллийг сошиалаар хүргэж эхэлжээ. Тус үзэсгэлэн худалдаанд таван аж ахуй нэгж, долоон иргэний 20 гаруй мянган тарьц суулгац оролцож байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж иргэдэд захиалгаар хүргэж өгч байгааг албаныхан хэллээ.