2024-05-03

224 иргэний pcr шинжилгээний хариу хүлээгдэж байна

Сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт 469 иргэнээс pcr шинжилгээ авахад 11 тохиолдол батлагдлаа. Эх үүсвэрээр нь авч үзвэл

Арвайхээр сумаас 3 /өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/

Баян-Өндөр 8, /гарч буй голомтын ойрын хавьтал/

Өнөөдрийн байдлаар 57 иргэн эмчлүүлж байгаагаас БОЭТ-д 49, үүнээс хүнд 1, хүндэвтэр 3, хөнгөн 45 байна. 3 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа.

Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 8 иргэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 1, хөнгөн 7 байна.

Арвайхээр 79, Баян-Өндөр 111, Баруунбаян-Улаан 25, Хужирт 7, Сант 2, нийт 224 иргэний pcr шинжилгээний хариу хүлээгдэж байгаа юм.