2024-05-03

Өвөрхангайд үйлдвэрлэв онлайн худалдааны сайт нээгдлээ

Өвөрхангайд үйлдвэрлэв худалдааны төв онлайн худалдааны сайт нээлээ. Цаг зав орон зай үл хамааран Өвөрхангайд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломж бүрдэж байна.

Тус онлайн худалдааны сайтад 100 гаруй үйлдвэрлэгчийн 16 нэр төрлийн 500 гаруй бараа бүтээгдэхүүн бэлэн худалдаалагдаж байна.

Мөн Өвөрхангайд үйлдвэрлэсэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн хураамж шимтгэлгүйгээр тус төвөөр болон цахим худалдааны сайтад байршуулан худалдаалах боломжтой байна.