2024-05-03

Баруунбаян-Улаан суманд сүүлийн 14 хоногт халдвар бүртгэгдээгүй

Баруунбаян-Улаан суманд сүүлийн 14 хоногт коронавируст халдварын тохиолдол буураагүй тул хөл хориог сулруулсан байна. Тодруулбал, 5-р сарын 12-ны өдрийн 06 цагаас 06-р сарын 02-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Сум доторх болон баг хоорондын хөдөлгөөнийг нээж байна. Иргэд сумын төврүү нэвтрэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, постонд бүртгүүлэн нэвтэрнэ. Эрүүл мэнд, буяны ажил, албан болон улирлын чанартай ажил гүйцэтгэхээс бусад тохиолдолд бусад сум, аймаг, хот хооронд зорчих, сумруу нэтрэхийг хориглоно.

Төрийн байгууллагууд, банк, хүнсний дэлгүүрүүд (09-18цаг) хуваарийн дагуу ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, бүртгэл хяналтын системийг хэрэгжүүлж ажиллана.