2024-05-03

Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөг нь ороогүй иргэдийн анхааралд

Засгийн газраас олгож байгаа 300 мянган төгрөг нь ороогүй иргэн ebarimt.mn/300 хаягаар шалгаж үзнэ. Регистрийн дугаараа хийгээд шалгахад таны мэдээлэл ebarimt системд бүртгэлгүй байвал шинээр бүртгүүлнэ.

Бүртгэлтэй ч мэдээллийг баталгаажуулна уу гэсэн мэдээлэл ирвэл харьяа аймаг, дүүргийнхээ татварын албанд хандана. Заавал татварын албанд ирэхгүйгээр Өвөрхангай татварын хэлтэс гэсэн цахим хуудас руу өөрийнхөө хаягаар ороод чатаар иргэний үнэмлэхийнхээ зургийг явуулаад нэвтрэх нэр нууц үгээ авч болох  юм. Нэвтрэх нэр нууц үгээ аваад миний бүртгэл гэсэн хэсэг рүү ороод мэдээллээ солино. Гар утсаар бүртгүүлсэн иргэд овог нэр, мэйл хаяг, банкны мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай байна.