2024-05-03

Вакцинд хамрагдвал зохих 74510 хүнээс 69.8 хувь нь 1 дүгээр тундаа хамрагджээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд 74510 хүн хамрагдах ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 69.8 хувь нь 1 дүгээр тундаа хамрагдаад байна.

Вакцины эхний тунг хийлгэснээс хойш 21 хоногийн дараа 2 дахь тунгаа хийлгэж, улмаар хамгийн багадаа 14 хоног халдвар хамгааллын дэглэм сахин өөрийгөө хамгаалснаар дархлаа тогтоно.

Тийм учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөртөө болон бусдад амны хаалтаа зүүх, зайгаа барихыг сануулж, хариуцлагатай, зарчимч байдлаар хандах хэрэгтэй байна.