2024-05-03

Улсын чанартай авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-тай хамтран улсын чанартай зам дагуух малын сэг зэм, ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн Элсэн тасархайн орчимд зориулалтын бус цэгт үүссэн хог хаягдлыг Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагуудтай хамтран хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор иргэдийн оролцоотойгоор цэвэрлэхээр болжээ.