2024-05-07

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд тэмдэглэхгүй

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 5-р сарын 8-ны өдрөөс 6-р сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Иймд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд тэмдэглэхгүй байх чиглэл өглөө.