2024-05-07

Б.Бумсанцогоо “Оны тэргүүний хилчин”-ээр шалгарчээ

Цэргийн гавьяаны одонт Хилийн 0131 дүгээр ангиин алба хаагч /Арвайхээр сумын 6 дугаар баг/ Б.Бумсанцогоо улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд ариун үүргээ нэр төртэй биелүүлж “Оны тэргүүний хилчин”-ээр шалгаржээ.

Аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн, эр цэргийн албаа нэр хүндтэй хаасан цэрэг хүүд халуун баяр хүргэе