2024-05-06

Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хаасан цэргүүд ирлээ

2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд өнөөдөр халагдаж ирлээ.

Сумын Засаг дарга Б.Ганбат цэргүүдээ тосч, сумын Засаг даргын Тамгын газраас халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ар гэр, эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа.

Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэргүүдийг бүртгэл хяналтын системд бүртгэж, 14 хоног гэрийн ажиглалтад байх ба дээрх хугацаанд багийн Засаг дарга нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.