2024-05-07

Авто тээврийн хэрэгслийн оношилгоо өнөөдөр эхэллээ

Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог 4-р сарын 14-ний өдрөөс Хайрхандулаан сумаас эхлүүлсэн. Арвайхээр суманд өнөөдрөөс эхлэн, тав хоног үргэлжлэх юм.

Одоогоор Хайрхандулаан, Тарагт, Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл сумдын иргэдийн авто тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд оруулаад байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, бүх техник хэрэгслээ ариутгасан байна. Иргэдийг зайгаа барьж, авто тээврийн үзлэг оношилгоондоо хамрагдахыг Авто тээврийн төвөөс анхааруулж байна.