2024-05-07

Банк, үсчин, хүнсний томоохон дэлгүүрүүд өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ

Банк, санхүүгийн байгууллага, үсчин, автозасвар, авто угаалга, дугуй засвар, барилгын материалын дэлгүүр, бичиг хэргийн дэлгүүр, хүнсний томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүд маргаашнаас /2021.05.08/ эхлэн 08.00-18.00 цагийн хооронд ажиллана.

Төв бараан зах орчмын ил задгай болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид, 10-аас доош түрээслэгчтэй худалдааны төвүүд, ирэх даваа гарагаас эхлэн 08.00-18.00 цагийн хооронд ням гарагаас бусад өдрүүдэд ажиллана.

10-аас дээш түрээслэгчтэй худалдааны төвүүд тэгш өдөр тэгш дугаартай лангуу түрээслэгч, сондгой өдөр сондгой дугаартай лангуу түрээслэгчдийг ажиллуулахаар зохицуулалт хийж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ирэх даваа гарагаас эхлэн 08.00-18.00 цагийн хооронд ажиллана. Төв барааны зах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ням гарагт амарна.