2024-05-07

Хичээл нь амарсан сурагчид гэртээ харих хүсэлтээ цахимаар өгнө

Бага анги, цэцэрлэгийн хичээл өчигдөр амарсан. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа сумдын хүүхдүүд АОК-ын шуурхай штабын  www.covid.uvurkhangai.gov.mn хаягаар гэртээ харих өргөдлөө өгнө. Өргөдөлдөө багийнхаа Засаг даргаас тодорхойлолт авч, зургийг нь дарж оруулсан байх ёстой. Эцэг эх нь постууд дээр ирж авч болох юм.